Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулсан кикбокс, холимог тулааны MGL-1 буюу УАШТ өчигдөр “АСА” циркт боллоо. Тэмцээн холимог тулааны 57, 66, 77, 83, 93, кикбоксын 60, 65 кг-ын жинд болсон. Уг нь есөн жинд өрсөлдөх байв ч 61 кг-д тулалдах “Шандас дожо” клубын тамирчин Д.Батгэрэл, 70 кг-д тулалдах Х.Амартүвшин нар бэлтгэлийнхээ үеэр бэртсэн учир долоон жинд зохиох болжээ.
60 кг-ын жинд "МонголЗо"-гийн У.Үүрийнцолмон, “МандалФайтинг” клубийн залуу тамирчин Б.Мөнхболд нарын хооронд эхний тулаан боллоо. Ингээд У.Үүрийнцолмон илүүрхэж хоёрдугаар үед өрсөлдөгчийнхөө баруун гарыг нь өчин ялалт байгуулсан юм.
Хоёр дахь тулаан 65 кг-ын жинд болж “Ширэн бээлий” клубийн тамирчин Г.Мөнх-Од, “Бурхан Халдун” клубын Г.Мөнхбаатар нар тулалдаж Г.Мөнхбаатар ялсан.
Харин 57 кг-д “Шандас дожо” клубын А.Ууганбаяр, О.Пүрэв нар тулалдаж ялагчаар О.Пүрэв тодорсон билээ.
Ялагч тамирчин алтан медаль, өргөмжлөл нэг сая, хоёрт орсонд нь өргөмжлөл, хагас сая төгрөг гардуулсан. Ерөнхий шүүгчээр Ч.Наранбаатар, шүүгчээр Ё.Отгонбаяр, Б.Баттөмөр, Э.Батзаяа, Д.Алтанхүү, У.Зоригт нар ажилласан юм.
Ингээд тус тэмцээний гэрэл зургуудаас хүргэж байна.
“Шилдэг тулаанч”-дын тэмцээн боллоо | ||
Үзсэн: 3506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.