![](/uploads/201412/news/thumb/dc10bd8da6537951d1a3ec9ab08198b9_x3.jpg)
Энэтхэг улсын Мумбай хотноо үргэлжилж буй бодибилдинг, фитнессийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 85 кг-ын мистер Ж.Нурлан 41-ээс дээш насны ангилалд түрүүлж дэлхийн аварга боллоо. Монгол Улсын бодибилдингийн анхны дэлхийн аварга болсон тэрбээр 1991 оноос хойш өнөөг хүртэл уг спортоор хичээллэж байгаа юм. Тэрээр 17 настайгаасаа бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж эхэлсэн ба нийт 24 жил хичээллэж байна.
Ж.Нурлан 2004, 2005, 2006, 2012 оны УАШТ-ний үнэмлэхүй аварга “Монголын мистер”, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2012 онд тавдугаар байр, 2013-2014 оны хошой хүрэл медаль хүртэж байсан юм. Тэгвэл энэ удаад амжилтаа ахиулж, дэлхийн аварга цолыг хүртлээ.
Харин манай бодибилдинг, фитнессийн тамирчид өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас фитнесс модель ангилалд Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртэж, Л.Саруулбат, Бат-Эрдэнэ, Г.Дорж нар тавдугаар байрт шалгарч байсан юм. Энэ удаагийн Мумбайн ДАШТ энэ сарын 10-нд өндөрлөнө.
Ж.Нурлан дэлхийн аварга боллоо | ||
Үзсэн: 2566 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.