Арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонин тэргүүн нүүртээ “Д.Бямбасүрэн: Үндэсний эв нэгдэл бол зөв зам дээрээ хүчээ төвлөрүүлэн, нэгдэх чадвар”, “Нэгдүгээр эмнэлэг нойр булчирхай шилжүүлэн суулгахаар бэлтгэж байна”, “Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд нарыг маргааш томилно”, “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр таван байршилд газар өмчлүүлнэ” гэх мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас та “Дарь-Сүхбаатар: Ингээд долоон нөхөр НАХЯ-ны мэдээлэгч болж таарлаа”, “Монголд хөрөнгө оруулах шинэ боломж харсан Ливан эр”, “О.Амартүвшин: МҮХАҮТ хувийн хэвшлийнхнийг хамгаалж дуугардаг, буруу зөв нь хаана байгааг бас хэлдэг байх ёстой”, “Шинэ элэглэлдээ яруу найрагч, сэтгүүлчдийг их оруулж байгаа” зэрэг ярилцлагыг унших боломжтой.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Намууд шөнө дөл болтол хуралдаж, шинэ сайдуудаа тодрууллаа”, “Д.Хаянхярваа: Бүх зүйл харилцан итгэлцэл дээр тогтож байгаа”, “Эзэнгүй яамд иргэдийг бухимдуулж байна”, “Хөлдөлт нь цус царцааж амь насанд аюул учруулдаг” гэсэн гарчигтай ярилцлага, мэдээлэл нийтлэгджээ.
“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн дугаартаа “Х.Болорчулуун: Өтгөн манан татуулахаар нэгдсэн 73-т гурван хүний хяналт багадахгүй”, “Д.Цогтбаатарын хэрэг Д.Амарсайхан агсны дуулианыг давтах вий”, “Х.Тэмүүжинг төрийн хамгаалалтад авъя”, “Ц.Ганбат: ОХУ руу бүтээгдэхүүнээ экспортлохоор болсон”, “Улстөрчдийг Англиар мэтгэлцдэг болгоё” гэсэн мэдээлэл нийтлэжээ.
“Зууны мэдээ” сонин энэ өдрийн дугаарт “Б.Жаргалсайхан: Өвлийн өвгөн нийтийн өмч”, “Д.Хаянхярваа: Хямралд оруулсан бодлогын алдаануудаа засах хэрэгтэй”, “Д.Гэрэл: Гөрөөчдөд захидаг үгээ улстөрчдөд хэлье, олзонд нүд аниж сур”, “Б.Бат-Отгон: Түц машинаар үйлчлүүлсний төлбөрийг хувийн хоёр компанид төвлөрүүлж байсныг таслан зогсоосон” гэсэн ярилцлага, мэдээлэл нийтлэсэн байна.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас та “П.Баярцэнгэл: Гурван ч дууг маань сая гаруй хүн үзээд байна”, “Дэлхийн миссийн албан ёсны санал асуулга өнөөдөр дуусна”, “Ардчиллын дууч С.Цогтсайханы хөшөө сүндэрлэлээ”, “Өсвөр үеийнхэн сэтгэл зүйн зөвлөгөө авах төвтэй боллоо” гэсэн гарчигтай ярилцлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.