Шууд Chart

“Рио Тинто” хөнгөнцагааны худалдаагаа зогсоожээ

2013-08-09 11:01:52

Уул уурхайн “Рио Тинто” компанийн энэ жилийн ашиг орлого нь буурсантай холбоотойгоор хөнгөнцагааны худалдаагаа зогсоохоор болсноо албан ёсоор зарласан байна.

“Рио Тинто”  хагас жилийн тайландаа  өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал хөнгөнцагааны салбараас олох ашиг нь 18 хувиар багассан  талаар дурдсан аж. Тус компанийн ашиг бууралттай гарч буй нь энэ жил дэлхийн зах зээлд төмрийн хүдэр, нүүрс, зэсийн үнэ унасантай холбон тайлбарлаж байгаа билээ.
 
“Энэ жил дэлхийн зах зээлд түүхийн эдийн үнэ цэнэ асар их савалгаатай байсан. Мөн Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт нь бидний ашигт нөлөөлсөн. Тиймээс бид компанийн ирэх таван жилийн ашигт ажиллагаагаа сайжруулахын тулд стратегийг өөрчлөх тухай ярилцаж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Сем Волш ярьжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард компанийн ашиг буурсантай холбоотойгоор 2200 ажилтнаа цомхотгоод байгаа билээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Рио Тинто” хөнгөнцагааны худалдаагаа зогсоожээ  
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй