Хан-Уул дүүргийн хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус аж ахуйн нэгжийн ажилтнуудын дунд "Ажилчны урлагийн их наадам" зохион байгууллаа.
Наадмын эхний шатны шалгаруулалт энэ сарын 3-5-ны хооронд амжилттай болж өндөрлөв.
Энэ жилийн "Ажилчны урлагийн их наадам" нь язгуур урлаг, гоцлол дуу, гоцлол бүжиг, хамтлаг хөгжим, уртын дуу, хамтлаг бүжиг, зохиолын дуу гэсэн долоон төрлөөр болсон байна.
Эхний шатанд тэнцсэн аж ахуйн нэгжүүд сүүлийн шатны шалгаруулалтад орох бөгөөд ирэх долоо хоногт шалгаруулалт болох юм.
"Ажилчны урлагийн их наадам"-ын эхний шатны шалгаруулалт амжилттай боллоо | ||
Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.