![](/uploads/201308/news/thumb/78153e2ec1162d8319fbabfd86df44dc_x3.jpg)
ОХУ-д нэг жилийн хугацаатай түр орогнох эрхээ авсан Эдвард Сноуденд ОХУ-ын Холбооны зөвлөлөөс хамтран ажиллах санал ирсэн ч одоогийн байдлаар тодорхой хариу өгөөгүй байгаа аж.
Тэрээр Москвагийн нисэх буудлыг орхин гарсныхаа дараа “Түр боловч эрх чөлөөтэй болсондоо баяртай байна.” хэмээн мэдэгдсэн Эдвард Сноуденд Оросын ард түмэн элэгсэг хандсаар байгаа. Тухайлбал орос эмэгтэйчүүд гэрлэх санал хүртэл тавьсан ч эелдэгээр татгалзсан байна.
Эдвард Сноуден энэ талаараа “Надад ажлын болон гэрлэх санал тавьж байсан орос бүсгүйчүүдэд талархлаа. Гэвч би Америкт орхисон америк найз бүсгүйдээ хайртай. Тэр маань мөдхөн Орост орж бид уулзах болно” хэмээн ярьжээ.
Бид өмнө нь Сноудений эцэг Орост ирж хүүтэйгээ уулзахаар АНУ дахь ОХУ-ын Элчингээс виз авсан тухай мэдээлж байсан. Тэгвэл түүний найз бүсгүй ч бас визний хүсэлтээ гаргаад байгаа аж. Аль улс руу зорчих нь хүний эрх тул АНУ-ын эрх баригчид Сноудений найз бүсгүйд хориг тавих эрхгүй юм.

Сноудений найз бүсгүй ОХУ-д ирнэ | ||
Үзсэн: 1215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.