НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр, Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн бямба гарагт авлига, ашиг сонирхлын зөрчил, хүний эрхийн сэдэвт бэсрэг дөрвөн жүжгийг толилууллаа.
“Том ах”, “Хожимдоогүй”, “СОЧИ”, “Эцсийн шийдвэр” жүжгийг авлига, ашиг сонирхлын зөрчил, хүний наймааны асуудал болон сэтгүүлч, төрийн албан тушаалтан, мөрдөн байцаагчийн ажил, амьдралын жишээн дээр үндэслэн бичжээ.
Бэсрэг жүжгүүдийг тавилттай уншлага хэлбэрээр тоглосон аж. Тус театрынхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүний эрхийн мэдлэг, боловсрол, ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд театрын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор “Театр хүний эрхийн төлөө” төслийг хэрэгжүүлэх хүсэл зориг, идэвх санаачилга гаргасныг Авлигатай тэмцэх газар дэмжиж хамтран ажиллаж байгаа нь энэ юм.
Авлигын сэдэвт жүжгүүд тавигдав | ||
Үзсэн: 1257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.