Шууд Chart

Тамирчдаа ялагдахаар битгий муулж бай...

2014-12-08 13:21:48

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд Монголын жүдочид дараалсан ялагдлуудыг хүлээсэн. Тэмцээний дараагаар олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан санал бодлоо хуваалцсаныг дэлгэрэнгүй хүргэж байна.

Сайн байцгаана уу.

Энэ сошиол ертөнцөд байгаа зарим нэг хүмүүст жаахан юм хэлмээр санагдчихлаа. Спорт бол өрсөлдөөн, ялж ялагддаг. Гэхдээ ямар ч тамирчин хүн ялахын тулд тэмцдэг юм. Ялагдах гэж хэзээ ч өрсөлддөггvй. Мэдээж алдаа оноо байгаа л байх. Алдаан дээрээ ажиллаад суралцаад, дараа дараагийн амжилтаа гаргах ёстой. Монгол Улсын хямралтай холбоотойгоор манай ихэнх тамирчид Олимпийн эрхийн оноогоо цуглуулах гээд хувийн зардлаараа ахаасаа, эгчээсээ найз нөхдөөсөө гээд л гуйж түүгээд тэмцээнд ирцгээсэн. Миний хувьд сүүлийн Казакстан, Узбекстан, Солонгос, Япон улсуудад зохион байгуулагдсан тэмцээнүүдэд хувиараа явж байна.

Жудо бөхийн холбоо маань маш олон хүний мөн залуу тамирчдын зардлыг энэ жилжингээ гаргасан. Аливаа зүйл хэмжээ хязгаартай шүү дээ. Бид хувийн зардлаараа ирцгээсэн болохоор мэдээж аль болох хямд буудал олж орцгоосон. Жингээ үзүүлэх гэж бас тэмцээний заал руу тус бүрт нь 1 цаг зарцуулж цүнхээ чирээд метрогоор явж байна. Энэ нь мэдээж тамирчин хүнд сэтгэл санаа болон биеийн ядралт өгч л байгаа байх. Хэрвээ бид хангалттай мөнгөтэй бол бусад орны тамирчид шиг албан ёсны буудалд нь буугаад автобус унаагаар явах л байсан. Албан ёсны буудалд буугаагүй гэж бид их шүүмжлүүлсэн. Тэмцээнд оролцуулахгүй гэсэн боловч, багш нар маань гуйсаар байгаад тэмцээнд орох эрхээ авч тамирчид маань тэмцээндээ оролцож байна. Ганц энэ тэмцээн биш шүү олон тэмцээнд амжилт гаргах гээд хувиараа тэмцээн уралдаанд оролцоод явдаг тамирчид зөндөө л байгаа. 

2014 оны Азийн наадамд оролцсон зарим төрлийн тамирчид хувиараа явцгаасан зарим тамирчид нь байр хоолны мөнгөө өөрсдөөсөө гаргасан ССАЖЯ тесвийн тодотголоор мөнгө орж ирэхээр буцааж олгоно гэсэн боловч өдийг болтол байхгүй. Одоо тэр яам нь татан буугдсан яах юм бүү мэд бодит байдал ийм л байна. Яагаад төсөв нь хүрээгүйг мэдэхгүй юм. Энэ нь долларын өсөлттэй холбоотой байлгүй дээ. Бүх орны тамирчид тэмцээн дуусаад гурван хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ. Энэ нь их өгөөжтэй өрсөлдөгч тамирчидтайгаа бэлтгэл дээр барилдаж үзэх боломж олддог юм. Манай зарим тамирчид оролцоно. Гэхдээ бас хувиараа.

Тамирчдаа ялагдахаар битгий муулж бай, сэтгэл санааны дарамт их ирдэг юм. Мэдээж алдаагаа багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж түүн дээрээ дүгнэлт хийж ажиллаж л байгаа. Амжилтын төлөө тэмүүлж л яваа хүмүүс шүү дээ. Намайг одоо боль гэсэн хүмүүс их байх шиг байна лээ. Би больчихоор залуучууд хүсэл мөрөөдөлгүй тэмүүлэлгүй болчихдог юм. Гэхдээ хэзээ нэгэн цагт болих л байх тэр нь одоо биш. Хэн ялж байгаа нь хэн дэлхийд өрсөлдөж байгаа нь тэмцээнд оролцдог спортын хууль байна шүү. Зайгаа тавьж өг гэдэг буруу ойлголттой. Тэр орон зайг өөрөө эзлэж чадахгүй бол дэлхийд өрсөлдөхгүй шүү дээ. Тэгээд ч би 60 кг 66 кг гээд барилдаж байсан жингүүдээ залуучууддаа суллаад егчихсөн байгаа биз дээ. За та бүхэндээ үзэл бодлоо илэрхийллээ. Буруу зөрүү ярьсан бол холбогдох хүмүүс нь уучлаарай. Шүүгчид уурласан уур гараад гоё болчихлоо....

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Тамирчдаа ялагдахаар битгий муулж бай...  
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
132.252.172.xxx [132.252.172.xxx] 2014-12-17 21:37
ЦАГААНБААТАРЫН ТҮМЭН ЗӨВ. ЯЛИХ ЯЛИХГҮЙ ҮГ ХЭЛЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЧАДДАГ ЮМ БОЛ ӨӨРСДӨӨ ЯВААД ҮЗ Л ДЭЭ. ГАНЦ ЦАГИЙН БИЕ ХАЛААЛТЫН ПЯН ДААХГҮЙ ЮМНУУД Л ЖОН ЖОН ГЭЦГЭЭДЭГ. ТАМИРЧИДАА ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ОЮУ ТОЛГОЙ, ТАВАН ТОЛГОЙГООС ОРСОН ХӨРӨНГӨНӨӨС ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ ЗАХААСАА ТАМИРЧИД МЭРГЭЖИЛ РҮҮ ОРОХ ХЭРЭГТЭЙ. ХӨЛБӨМБӨГЧИДИЙГ ХАР Л ДАА. ОДОО БОЛ ОЙРЫН ХЭДЭН ОЛИМПОД МОНГОЛ ИЙМ ТӨР ЗАСАГТАЙ ХОЛ ЯВАХГҮЙ.

Бидэнтэй нэгдээрэй