Шууд Chart

Сурагчдын Дэлхийн аваргаас хос медаль хүртэв

2014-12-08 13:44:23

Бразил улсад зохион байгуулагдсан Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо хүртэлх насны охидын ангилалд Олон улсын шатрын холбооны дэд мастер, “Эрдэм төгс” сургуулийн сурагч Б.Энхсаран, тус насны хөвгүүдийн ангилалд олон улсын шатрын холбооны дэд мастер, “Шинэ Монгол” сургуулийн сурагч Л.Очирбат нар хос мөнгөн медаль хүртжээ. Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн 13 дугаар сургуулийн сурагч Б.Одгэрэл шагналт IV байрт шалгарсан байна.

8-9 насны охидын ангилалд коэффициентийн  дутуугаар Багануур дүүргийн Г.Маралгуа шагналт IV байрт, 52 дугаар сургуулийн сурагч Б.Алтантуяа шагналт V байрт, 10-11 насны хөвгүүдийн ангилалд Орхон аймгийн шатарчин, Логарифм сургуулийн сурагч Д.Батсүрэн VIII байрт шалгарлаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сурагчдын Дэлхийн аваргаас хос медаль хүртэв  
Үзсэн: 1343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй