![](/uploads/201308/news/thumb/02f45711347aaee1946ad647f7cab45a_x3.jpg)
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 19-26-ныг хүртэл үргэлжлэн явагдана. Бүртгэл тухайн харьяа цэцэрлэгүүд дээр явагдах юм.
Энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 99 мянган хүүхэд байгаа бөгөөд үүнээс 75 хувийг нь цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ.
Өнгөрсөн жилийн тухайд төрийн өмчийн 180, төмөр замын 9, төрийн бус өмчийн 166 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулснаар нийт хүүхдүүдийн 69 хувь нь цэцэрлэгт хамрагдсан аж.
Тэгвэл энэ хичээлийн шинэ жилээс эхлээд шинээр ашиглалтад орж буй төрийн болон хувийн хэшлийн цэцэрлэгүүдийн тоо өссөнөөр цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоо илүү нэмэгдэх хандлагатай байна. Мөн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн сэрүүн өрөөг анги болгон тохижуулснаар цэцэрлэг тус бүр 35 хүүхэд шинээр элсүүлэх боломж бүрдэж байгаа аж.
Цэцэрлэгүүдийн сэрүүн өрөөг анги болгон тохижуулжээ | ||
Үзсэн: 1370 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.