Шууд Chart

Хөрөнгөө дутуу мэдээлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа

2014-12-08 14:48:03

Авлигатай тэмцэх газар 385 албан тушаалтны хөрөнгө оруулгын мэдүүлгийг хянан шалгажээ. Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн дагуу 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулснаас 12 сануулах арга хэмжээ авч, албан тушаалын цалинг 3 хүртэл сарын хугацаатай 30 хувиар бууруулах шийтгэлийг 17 албан хаагчид ногдуулжээ. Мөн зургаан албан тушаалтанд тушаал бууруулах болон ажлаас халах арга хэмжээ авчээ. Тухайлбал, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорнод аймаг дахь салбарын дарга П.Мөнхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнчлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Жаргаланд албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатайгаар 30 хувь хүртэл бууруулж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан компанийг мэдүүлээгүй Ус сувгийн удирдах газрын дэд дарга, ерөнхий инженер Д.Эрдэнэбат, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нарт албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатайгаар 30 хувиар бууруулах хариуцлагыг тус тус тооцуулсан байна.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Хөрөнгөө дутуу мэдээлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа  
Үзсэн: 1716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй