
Хятад улсад шувууны томуугийн “H7N9” вирус гарсан гэх мэдээллийг бид өмнө хүргэсэн. Тэгвэл тус вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Шанхайн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комиссоос мэдээлснээр халдвар авсан өвчтөн нь 38 настай эрэгтэй аж. Өвчтөнд халуурах, ханиах шинж тэмдэг илрээд байгаа гэнэ. Цаг үеийн энэ асуудалтай холбогдуулан холбогдох албадаас онцын шаардлагагүй бол шувууны томуу гарч байгаа улс оронд аялал, жуулчлалаар явахгүй байх, ажлаа түр хойшлуулахыг анхааруулж байгаа аж.
Хэрэв өвчлөл гарч байгаа улс оронд зайлшгүй аялах болвол амьд амьтны зах, дэлгүүрээр орохгүй, тахиа, шувуу, гахайны фермээр зочлохгүй, амьд шувуу, амьтан худалдан авахгүй байхыг зөвлөжээ.
Хятадад хүн шувууны томуугаар өвчилжээ | ||
Үзсэн: 1571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.