![](/uploads/201412/news/thumb/6b57d28689418dd52c02e42d8b85bf15_x3.jpg)
Өнөө орой "Үндэсний Супер Лиг"-ийн талбайд гурван тоглолт болно. Эмэгтэй дээд лигт ХҮДС-ийн "Ирвэсүүд" баг эхний тоглолтоо "Баянгол Фалконс" багтай хийх бол эрэгтэй лигт "Их Өргөө Аравтууд" баг эхний тоглолтоо "Сентоза Арслангууд" багтай хийнэ.
Мөн "Дундговь Азарганууд" баг хуучин "Альянс Тех Харцага" багтай нэгдэж эхний тоглолтоо "Ханталст Ирвэсүүдтэй" хийх гэж байна.
"Үндэсний Супер Лиг" багуудын амжилт Эрэгтэй дээд лигийг "Төв Ургац" гурван хожилтой тэргүүлж байгаа бол лигийн гол өрсөлдөгч 3:2, харин "Сентоза арслангууд" 0:3 буюу нэг ч хожилгүй улирлыг эхлүүлж байна. Харин эмэгтэй "Үндэсний супер лиг"-т зургаан багаас "Баянгол Фалконс", "SBL Хасын хүлгүүд", "Таван дохио", "XZ-ШУТИС" багууд тус тус нэг удаа тоглоод байна.
Өнөө орой "супер лиг"-ийн гурван тоглолт болно | ||
Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.