Шууд Chart

Б.Сэр-Од “Фүкоко"-гийн марафоноос хүрэл медаль хүртлээ

2014-12-08 15:52:54

Японд болсон марафон гүйлтийн “Фүкоко 2014” тэмцээнээс манай тамирчин Бат-Очирын Сэр-Од хүрэл медаль хүртлээ. Мөн тэрээр өчигдөр болсон тэмцээнд өөрийн дээд амжилтаа шинэчлэн 2:08.50 секунд болгон ахиулсан юм.  Энэ нь Монгол Улсын дээд амжилтыг ч давхар эвдэж байгаа бөгөөд 10 секундээр ахиулж байгаа юм.  

Харин алтан медалийг Кенийн Патрик Масаү хүртжээ. Тэрбээр уралдааны замаа 2:08.22 гэсэн хугацаанд дуусгасан юм. Тэгвэл мөнгөн медалийг Этиофийн Ражи Ассефа зүүжээ.

Өдгөө 33 настай Б.Сэр-Од 1997 оноос эхлэн хөнгөн атлетикийн спортоор хичээллэж, 2010 онд Японы Хофү, Их Британийн Брайтон хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж, 2013 онд Хонгконгд болсон Азийн аваргаас алтан медаль хүртэж, энэ онд  "Азийн зуны спортын наадмын" марафонд шагналт IV байр эзэлсэн билээ.

 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Б.Сэр-Од “Фүкоко"-гийн марафоноос хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй