Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн XIX дахь удаагийн хурал өчигдөр болсон. Уг хурлаар Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгчөө сонгох байсан. Энэ удаагийн удирдах зөвлөлийн сонгуульд С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар нэр дэвшсэнээс С.Дэмбэрэл нэрээ татаж аван Б.Лхагважав сонгогдлоо. Тэрбээр "Урбанек" компанийн Ерөнхий захирал билээ. Тус хурлаар өнгөрсөн хугацааны тайлан болон танхимын шинэчлэх асуудлыг хэлэлцэн шөнө дунд хүртэл үргэлжилсэн байна. Тиймээс өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж МҮХАҮТ-ын дарга, орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгохоор болжээ.
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважавыг сонгожээ | ||
Үзсэн: 1618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.