Шууд Chart

“Хууртай мөнхрөх аялгуу-2014” уралдаан боллоо

2014-12-09 10:15:09

Нийслэлийн Соёл урлагийн газар, Налайх дүүргийн ЗДТГ, дүүргийн соёл урлагийн ордонтой хамтран “Хууртай мөнхрөх аялгуу-2014” уралдааныг ес дэх жилдээ зохион байгууллаа.

Уралдаанд нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Налайх, Багахангай , Багануур, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс нийт 30 гаруй уртын  дуучин оролцжээ.

Харин оролцогчид гурван насны ангиллаар хоёр үе шаттайгаар өрсөлдлөө. Тус наадмын шүүгчээр СУИС-ийн уртын дууны багш, МУГЖ Ц.Дэлгэр, СУИС-ийн морин хуурын багш МУСТА О.Баттөгс, Налайх дүүргийн Соёл урлагийн ордны дарга МУСТА С.Баасанхүү нар ажиллаж, шилдгүүд тодруулсан юм.

Бага насны ангилалд: /10-16/
1-р байр: Б.Мэндсайхан /НД/
2-р байр: Х.Нарангарав /НД/
3-р байр: Б.Энхзул /БЗД/
Тусгай байр: Т.Үлэмжмаа /ЧД/

Дунд насны ангилалд: /17-30/
1-р байр: А.Мядаг /БЗД/
2-р байр: Э.Гочоо /ЧД/
3-р байр: Н.Хулан /ЧД/
Тусгай байр: С.Цэрэндулам /БХД/

Ахлах насны ангилалд: /31-с дээш/
1-р байр: Ц.Мөнхбаяр
2-р байр: Д.Алтаншагай
3-р байр: В.Нанжидсүрэн
Тусгай байр: Р.Хандсүрэн
Гран-при Ш.Отгонбаяр /НД/

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хууртай мөнхрөх аялгуу-2014” уралдаан боллоо  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй