Өдөр тутмын сонины өнөөдрийн онцлох мэдээллийг хүргэж байна.
“Өнөөдөр” сонин шинэ дугаараа “Эзэнгүйдэл: Хонцод дуртай хэн ч байхгүй” цуврал материалаар голложээ. Мөн “Тусгай сангаас мөнгө завших тусгай ажиллагаа”, “Зүүн европыг оролдох хэрэггүй”, “Прокурор бултаж, Алтан Дорнод Монгол-ын хуучин захирал зангилааг тайлсан дөрвөн сая ам.долларын учир”, “Мөрийтэй тоглосон таван хүнээс ганц Мунзуй Г.Нямдорж шийтгүүллээ” зэрэг мэдээ мэдээллүүдийг унших боломжтой юм.
“Өдрийн сонин”-ы шинэ дугаараас “С.Хорлоо эмээд мянга гаруй хүн хандивын гараа сунгаад байна”, “Шалдаа унасан шатахууны үнэ Монголд огт хөдөлдөггүй”, “Засаг төрөх нь заан тугалахаас удаан байх юм”, “Манай жүдочид Токиогийн их дуулгын шалыг арчиж байгаад ирлээ” зэрэг нийтлэлүүдийг онцлолоо. Мөн “С.Сэрчмаа: Хэн ч идэж байгаа талхаа зөвшөөрөлгүй булаалгахыг хүсэхгүй шүү дээ”, “Ц.Батчулуун: Үймээний хэргээр цагдаагийн хэд хэдэн даргыг шийтгэсэн нь эмгэнэл”, “Н.Батбаяр: Агар багийн дөрвөн малчинг сэжиглэн гадуур шалгаж байна” зэрэг ярилцлагуудыг уншигч танд санал болгоё.
“Зууны мэдээ” сонин “Бизнесмэнүүд хот хөдөөгөөрөө талцав” гарчигтай сурвалжлагыг нийтлэжээ. Мөн “Байнгын хороо нарын сугалаа эхэлжээ”, “Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар компаниа нуужээ”, “Ерөнхий сайд Тавантолгойг хэрхэх бол” зэрэг нийтлэлүүд гаргажээ.
“Үндэсний шуудан” сонин энэ өдрийн дугаартаа “АН-ын бүлгийн даргын марафон эхэллээ” материалыг нийтлэжээ. Мөн “Хулгайн эд зүйлсийн 29 хувь нь ломбардад очдог”, “ЕАБХАБ-ын гишүүн, түнш улсууд Базельд чуулав”, “Хямралаа гээд төрийн хяналт шалгалтыг зогсоох ёсгүй”, “Эм, эмийн хэрэгсэлд хяналт тавих эвсэл байгуулахаар боллоо”, “Багш, шавь хоёр дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ” зэрэг мэдээ мэдээллүүдийг нийтлэжээ. Түүнчлэн “С.Чинзориг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тарифт систем рүү оруулах цаг болсон”, ”Я.Болорчулуун: Сиан дуучин байхаасаа илүү сайн хүн байх юмсан гэж хичээж явдаг” зэрэг ярилцлагыг унших боломжтой юм.
“Улс төрийн тойм” сонин “Ч.Энхбат: Ханшийн зөрүүнээс л гэхэд 100 орчим тэрбум төгрөг алдсан” ярилцлага, “Монголын ард түмэн У.Хүрэлсүхэд доромжлуулах ямар гэм хийсэн юм бэ”, “Д.Эрдэнэбатыг шийтгэчихээд дараа нь Н.Батбаярыг ялла”, “Агаарт цацсан 106 тэрбум” зэрэг материалуудыг нийтлэжээ.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас “Агентлагуудыг татан буулгах нь хэнд ашигтай вэ, Ерөнхий сайд аа”, “Дүрэм зөрчсөн жолооч утаан дунд ороод алга болчихлоо”, “Хятадын шинэчлэлд саад бологсдыг зайлуулж байна”, “М.Зоригт: Нам дотроо эв зүйгээ ололцохгүй байгаа үед хамтрах нь зөв гаргалгаа” зэрэг материалуудыг онцлолоо.
Сонины онцлох тойм | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.