Шууд Chart

М.Гётце шифигээ хоёр сая еврогоор зарж, хандивлажээ

2014-12-09 11:10:20

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентины шигшээ багийн эсрэг гоолдон багтаа хожил бэлэглэсэн Герман хагас хамгаалагч Марио Гётцегийн пүүз дуудлага худалдаагаар хоёр сая евро буюу манайхаар 4 сая 600 орчим мянган төгрөг хүрсэн байна. Харин уг мөнгийг тэрбээр "Хүүхдийн төлөөх сэтгэл" хэмээх хүмүүнлэгийн байгууллагад хандивласан байна.

Марио Гётце "Би пүүзээ огт угаагаагүй. Яг тоглолтод өмссөн чигээрээ байгаа. Би цэнгэлдэхийг орхихдоо энэ пүүзтэйгээ гарч явсан. Тиймээс уланд нь наалдсан цэнгэлдэхийн зүлэг нь ч арилаагүй байгаа бөгөөд түүнээс хойш гэртээ хадгалж байгаад сая л гаргаж ирлээ. Харин түүнээс олсон мөнгөө хүмүүнлэгийн ажилд хандивлаж байгаадаа баяртай байна" гэсэн байна.

Харин хандив цуглуулах аяны зохион байгуулагч Нико Кноченхауер хэлэхдээ "Итгэмээргүй юм. Энэхүү пүүзийг 2 сая евро хүрнэ гэж үнэхээр төсөөлсөнгүй. 2 сая евро гэдэг бол маш их тоо. Бид Мариогийн тусыг хэзээ ч мартахгүй" гэжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

М.Гётце шифигээ хоёр сая еврогоор зарж, хандивлажээ  
Үзсэн: 1279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй