
Зургаан өдрийн дараа “Дэлхийн мисс”-ийн титмийн эзэн тодорно. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс Т.Батцэцэг өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр 130 орны сайхан бүсгүйчүүдээс шилдэг 20-д нэрлэгдэж, финальд өрсөлдөх эрхээ авсан юм.
Тэмцээний эцсийн шат дөхөхтэй зэрэгцэн онлайн санал хураалт ч хүчээ авч байна. Онлайнаар нэлээд олон санал хураалт явагдаж байгаа бөгөөд эдгээрийн яг аль нь тэмцээний эцсийн дүнд нөлөөлөх вэ гэдгийг тодрууллаа.
Шүүлтэнд нөлөөлдөг санал хураалт нь “MISS WORLD” гэсэн аппликешн болон фэйсбүүк хуудасных нь лайкны тоо аж. Бидний өдөр бүр санал өгдөг хуудсууд хандалтаа өсгөх гэсэн хуурамч хаягуудын үйлдэл гэнэ.
Дашрамд дурдахад, тэмцээний онлайн санал хураалт өчигдөр орой дууссан аж.
Хуурамч санал хураалтын хаягууд:
Т.Батцэцэгт аль санал нь илүү хэрэгтэй вэ | ||
Үзсэн: 1489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.