АН “шийдлийн” гэх нэртэй хамтарсан Засгийн газар байгуулахын тулд УИХ-д суудалтай бусад нам, эвслүүдтэй хамтарч ажиллахаар болсон.
Засгийн газарт хамтарч ажиллах болсонтой холбогдуулж өчигдөр намын дарга нар зөвшилцөх бичигт гарын үсэг зурна хэмээн мэдэгдэж байсан ч зураагүй юм. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ. Тэрээр “Өчигдөр орой намын дарга нар зөвшилцөх гэрээнд гарын үсэг зурах байсан ч зурсангүй. Учир нь АН-ынхан зарим саналаасаа буцсан. Тодруулбал, орон нутгийн сонгуулийн үр дүнг зөвшилцөх асуудалд буцсан” гэсэн юм.
Харин энэ үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хэлэлцэж байгаа асуудалтай хамааралгүй асуудал байна гээд Ө.Энхтүвшин гишүүний микрофоныг хааснаар энэ яриаг хязгаарлав.
АН засагт хамтрах саналаасаа буцсан гэв үү | ||
Үзсэн: 3683 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.