Шууд Chart

“Сувдан сондор-10” үзэсгэлэн дэлгэгдэнэ

2014-12-09 12:44:39

“Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” хэмээх соёл эрдэм шинжилгээний “Сувдан сондор-10” аяллыг өнгөрсөн долоодугаар сард хийсэн юм. Тэгвэл аяллын үр дүнд зориулсан үзэсгэлэнг өнөөдөр дэлгэж байгаа аж. 

Үзэсгэлэнгийн нээлт Монголын үндэсний музейд болох бөгөөд үзэсгэлэнд 100 гаруй гэрэл зураг, ургамал, палентологи, археологийн олдворын дээжийг байрлуулж байгаа юм.  

“Сувдан сондор”  цуврал аяллын мэдээллийн сан, гэрэл зураг, дүрс бичлэг болон онцлох олдворуудын мэдээллийг Монгол Улсын Соёлын Өвийн төв болон Монголын Үндэсний Музейд нээлтийн үеэр хүлээлгэн өгөх гэнэ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Сувдан сондор-10” үзэсгэлэн дэлгэгдэнэ  
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй