Шууд Chart

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 32.6 хувь нь дипломтой

2014-12-09 13:23:37

Энэ оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 35.9 мянга болж буурчээ. Хөдөлмөрийн биржид бүртгүүлэх иргэдийн идэвх сайн байгаа ч бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо сүүлийн зургаан жилийн хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. Харин Хөдөлмөрийн биржид шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо 100.1 мянгад хүрчээ. Энэ нь сүүлийн гурван жилийн хамгийн сайн үзүүлэлт болсон байна. Гэвч энэ хугацаанд 24.7 мянган иргэн ажилд зуучлагдан орсон нь өнгөрсөн оны мөн үеэс бараг хоёр дахин буурсан дүн гэнэ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 43.3 хувь нь бүрэн дунд, 32.6 хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой иргэд байгаа ажээ. 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 32.6 хувь нь дипломтой   
Үзсэн: 1626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй