Шууд Chart

16 давхраас үсэрч амиа хорложээ

2014-12-09 15:22:20

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ар талын "True L" хотхоны 16 давхраас 40 орчим насны эмэгтэй үсэрч амиа хорложээ. Яг одоо хэргийн газар дээр дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалт, шинжилгээ хийж байгаа гэнэ. Энэ талаар тодорхой мэдээллийг маргааш олон нийтэд мэдээлэх бөгөөд эх сурвалжуудын ярьж буйгаар энэ хэрэг "True L" хотхоны 716 дугаар байрны 16 давхарт болсон аж. Харин хүн амиа алдсан гэх дуудлагын дагуу 11:17 цагт Онцгой байдлын аврах шуурхай ангийнхан очиход 35-40 орчим насны эмэгтэй аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.

Хэргийн газраас авсан мэдээлэл болон оршин суугчдын ярьснаар хохирогч эмэгтэй ганцаараа амьдардаг байсан гэнэ. Одоогоор түүний ар гэрийнхэн гэх хүмүүс холбогдоогүй байгаа бөгөөд камерын бичлэгээс харахад эмэгтэй лифтэнд суун, 16 давхарт гарсан байна. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

16 давхраас үсэрч амиа хорложээ  
Үзсэн: 1514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй