Өнгөрсөн өдрүүдэд Энэтхэг улсын Мумбай хотод Бодибилдинг, фитнессийн ДАШТ боллоо. Манай улсаас тус тэмцээнд нийт найман тамирчин оролцсон бөгөөд эрэгтэйчүүдийн 85 кг-ын мистер Ж.Нурлан 41-ээс дээш насны ангилалд түрүүлж дэлхийн аварга болсон бол эрэгтэй фитнесс ангилалд Б.Хүсэлтүвшин мөнгөн медаль хүртсэн билээ.
Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эх орондоо ирсэн Бодибилдинг, фитнессийн тамирчид, дасгалжуулагчдын хүлээн авч уулзан, тэдэнд баяр хүргэсэн байна.
Н.Алтанхуяг Бодибилдинг, фитнессийн дэлхийн аваргатай уулзав | ||
Үзсэн: 1452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.