Шууд Chart

Д.Дорлигжав: Х.Тэмүүжин хамаатантайгаа хамтарч ийм мэдээлэл тараасан

2014-12-09 15:53:56

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжавын асуудлыг авч хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс нэр дэвшигчээс тодорхой асуудлуудад хариулт авч байна. 

Ц.Нямдорж "Төрийн албан хаагчдын эмнэлгийг зориулалттай барьсан барилгыг зориулалтаар ашиглахыг сануулсан юм. Үүнд нэр дэвшигч "Засгийн газрын түвшинд ярьж байж шийдвэрлэнэ" гэв.

Д.Лүндээжанцан "Үндсэн хуулийг өөрчлөх үү гэж асуусан. Харин нэр дэвшигч энэ асуудалд "Үндсэн хуульд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнд хамаагүй хандаж болохгүй. Тиймээс туйлын болгоомжтой хандана" хэмээв.  

Ө.Энхтүвшин "Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин гишүүний дэлгэсэн дөрвөн сая долларт нэр дэвшигчийг холбогдсон мэдээлэл цацагдаад байгаа асуудлыг хөндлөө. Үүнд нэр дэвшигч "Намайг Хууль зүйн сайдад нэр дэвшихэд энэ мэдээлэл тархсан. Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин хамаатантайгаа хамтарч ийм мэдээлэл тараасан. Энэ бол худлаа гүтгэлэг. Би үүнийг хуулийн байгууллагаар албан ёсоор шалгуулна" гэлээ.

 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Д.Дорлигжав: Х.Тэмүүжин хамаатантайгаа хамтарч ийм мэдээлэл тараасан  
Үзсэн: 1794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-12-09 20:35
temuujin ugaacaa khuuliin calbariig camaaraad khayllaa daa.Ene jjakhan bandi yaj khadakhav dee.Mongoliin tor dampuu boljee.Khadakhgui baij khor nairuulakhdaa sain yum daa.Olon khunii amidaralaar togloloo doo.

Бидэнтэй нэгдээрэй