Лондон хотноо зохиогдож буй “Дэлхийн мисс 2014” тэмцээний “Social media awards” буюу онлайн санал асуулга өчигдөр албан ёсоор хаагдсан. Тэгвэл уг санал асуулгад эх орноо төлөөлөн оролцож буй Т.Батцэцэг хоёрдугаар байрт шалгарсан байна. Тус санал хураалтын эхний аравт Хайти улсын мисс тэргүүлсэн бол манай мисс хоёрдугаарт бичигдэж, Унгар, Энэтхэгийн миссүүд удаалсан ажээ.
Тэмцээний сүүлийн шалгаруулалтад Унгар, Энэтхэг, Монгол, Гайти Зимбабве, Австрали, Чех, Босни Герцеговени, Доминикан, Өмнөд Судан, Франц, Намиби, Шотланд, Турк, ОХУ, Мехсик, Пуэрто Рико, Хорват, Өмнөд Африк, Хятадын гоо бүсгүйчүүд шалгарч үлдээд байгаа билээ.
Дэлхийн мисст өрсөлдөж буй Т.Батцэцэгийн зургаас хүргэж байна.
Онлайн санал хураалтад Монголын мисс II шалгарчээ | ||
Үзсэн: 2747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.