Шууд Chart

Спортын оны шилдгүүд энэ сарын 25-нд тодорно

2014-12-09 16:44:13

Монгол Улсын 2014 оны спортын шилдгүүдийг тодруулах "Бөртэ Чоно" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын ирэх 25-ны өдөр болно. Спортын оны шилдгүүдийг МҮОХ-ноос зохион байгуулж, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд тодруулж, саналаа өгдөг юм.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдлагаас томилсон Ажлын хэсгийнхэн өнгөрөгч арваад хоногийн турш нэр дэвшигчдээ тодруулж, нэр дэвшигчдийн жагсаалтыг бэлэн болгоод байна. Тамирчдын амжилт, ялагдлаас эхлээд энэ салбарын үйл явцтай хамт байдаг спортын сэтгүүлчид "Оны шилдэг тамирчид", "Оны шилдэг спорт тоглоомын баг", "Оны шилдэг дасгалжуулагчид"-ыг тодруулах бөгөөд энэ жилийн хувьд олон улсын жишгийн дагуу эмэгтэй, эрэгтэй тус бүр гурван тамирчинг анх удаа нэрлэхээр болжээ.

Спортын сэтгүүлчдийн саналыг өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 9-22-ны өдрүүдэд хүлээн авах бөгөөд МҮОХ-ноос арванхоёрдугаар сарын 25-нд зохион байгуулах “Бөртэ чоно” ёслолын үеэр шилдэг тамирчдыг тодруулна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Спортын оны шилдгүүд энэ сарын 25-нд тодорно  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй