Дөнгөж сая ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг Хууль сайдад нэр дэвшүүлэх асуудыг хэлэлцлээ. Гишүүдийн зүгээс Төрийн албан хаагчийн эмнэлгийг буцааж эмнэлгийн зориулалтаар ашиглах асуудлыг хөндлөө. Мөн хууль хяналтын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, бие биедээ хөндлөнгийн хяналт тавих арга хэмжээг сайжруулахыг нэр дэвшигчид даалгав. Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүдийн зүгээс өмнөх сайдын Х.Тэмүүжиний хэрэгжүүлсэн хуулийн салбарын шинэчлэлийн дутагдалтай талыг засаж залруулах талаар саналаа дэвшүүлэв. Үүний дараа гишүүдээс санал хураалаа. Санал хураалтад 59 гишүүн оролцож, 56 гишүүн буюу 94.9 хувийн саналаар Д.Дорлигжавыг Хууль сайдаар томиллоо. Харин О.Баасанхүү, Ц.Нямдорж, Ц.Дашдорж нар эсрэг санал өгсөн юм.
Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томиллоо | ||
Үзсэн: 1361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.