Шууд Chart

Монголын хөлбөмбөгийн холбоо хуралдав

2014-12-09 16:58:13

2014 оны 11 дүгээр сарын 22-нд МХБХ-ны Ээлжит бус Их хурлаар ОУХБХ-ны жишигт нийцсэн шинэчилсэн дүрмээ баталсан. Тус хурлаар сонгуулийн хороо байгуулагдаж, хорооны даргаар И.Отгонбаяр, гишүүдээр Д.Баярсайхан, Б.Болдбаатар, Э.Шинэбаяр, Ө.Жаргалсайхан нар сонгогдон ажиллаж байна. МХБХ-ны шинэчилсэн дүрэмд сонгуулийн дүрмийг Гүйцэтгэх хорооноос батална гэж заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 7-ны өдөр МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар Гүйцэтгэх Хороог хуралдуулж, сонгуулийн дүрэм, холбоонд гишүүнээр элсүүлэх журам, орон нутгийн холбоодын жишиг дүрэм болох эрх зүйн бичиг баримт болон 2015 онд зохиогдох МХБХ-ны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө болон төсвийг хэлэлцэн баталлаа.

МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатарын шийдвэрээр МХБХ-ны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгдсэн бөгөөд тодорхой зөрчил илэрсэн тул МХБХ-ны ерөнхий нягтланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2015 оны хоёрдугаар сарын 27-нд болох Ээлжит Их хурлыг дуустал Ө.Шижирийг түр үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Ө.Шижир нь хөлбөмбөгийн менежментийн чиглэлээр мэргэшсэн менежер юм. МХБХ-ны гадаад харилцааны захирал Л.Маяагийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн С.Монголжингоог түр үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулахаар болжээ.

Доорх линкээр орж МХБХ-ны шинэ дүрэм, сонгуулийн дүрэм, гишүүн элсүүлэх журам болон орон нутгийн салбар холбооны жишиг дүрмийг татаж авна уу.

МХБХ-ны шинэ дүрэм

МХБХ-ны сонгуулийн дүрэм

МХБХ-ны гишүүн элсүүлэх журам

Орон нутгийн салбар холбооны жишиг дүрэм



Монголын Хөлбөмбөгийн Холбоо

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монголын хөлбөмбөгийн холбоо хуралдав   
Үзсэн: 3472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй