Шууд Chart

“Лос-Анжелес Лейкерс” 16 хожигдоод байна

2014-12-09 17:22:44

NBA-гийн 69 дэх улиралд “Лос-Анжелес Лейкерс” түүхэндээ байхгүй муу эхлэлийг хийж эдүгээ тэд 16 хожигдолтой явна. Тэд хамгийн сүүлд талбайдаа “Пеликанс”-ийг хүлээн авч  87:104-өөр хожигдсон байна.

Энэ тоглолтын дараа багийн супер од Коби Брайант сэтгүүлчдийн асуултад хариулахаар гарч ирсэн байна. Тэрээр “Ер нь дандаа л хожоод байдаг гэж байхгүй шүү дээ. Заримдаа аварга болоод багаараа оргилуун дарс буудуулж, хамтдаа ууж баярлах нь бий. Мөн заримдаа хэцүү үе тулгарах нь ч байдаг. Хэрвээ “Титаник”-аар төсөөлж яривал би багийнхантайгаа хамт л живнэ. Харин хэзээ ч багаа орхиж завь руу үсрэхгүй” гэжээ. 

“Пеликанс”-тэй тоглоход Коби 31 минутыг талбайд өнгөрүүлэхдээ ердөө 14 оноо авчээ. Харин түүний баг одоогоор 5 хожил, 16 хожигдолтой явна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Лос-Анжелес Лейкерс” 16 хожигдоод байна  
Үзсэн: 1386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2014-12-10 08:23
goy helsen bn, kobe ch hiidgee hiisen star l da.

Бидэнтэй нэгдээрэй