УИХ-ын чуулганы хуралдаанаар Сангийн сайдаар Ж.Эрдэнэбатыг, Д.Цогтбаатар Барилга хот байгуулалтын сайдаар томилогдсон бол Аж үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилох асуудлыг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдаар томилов. Ажлын цаг хэтэрсэн хэмээн шуурхайлсан тус хуралдааныг Ц.Даваасүрэн гишүүн шүүмжлэв. Тэрбээр "Олон түмэн харж байгаа асуух зүйлээ асууж, хэлэх зүйлээ хэлэх хэрэгтэй. Бүгдийг нь ногоон гэрлээр явуулаад байж болохгүй" гэв. Одоо чуулганаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна.
Ж.Эрдэнэбат, Д.Цогтбаатар, Д.Эрдэнэбат, Ц.Цолмон нарыг сайдаар томилов | ||
Үзсэн: 1953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.