УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хүүхдийн үдийн цай хөтөлбөр болон цэцэрлэгийн хоолны мөнгийг нэмэхгүй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хурдацтай өсч байгаа энэ үед нэг хүүхдэд 600 төгрөгөөр хоол бэлтгэх нь чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Энэ асуудлыг шийдэх шаардлагатай"-г хэлсэн. Үүнд нэр дэвшигч Л.Гантөмөр "Үдийн цай 400 төгрөг байсан. Одоо 600 төгрөг болж өссөн. Харин цэцэрлэгийн хоолны мөнгийг өсгөнө. Өсгөхдөө талыг нь эцэг, эхээс гаргана" гэж хариуллаа. Түүнд сурагчийн дүрэмт хувцас болон дээд боловсролын системийн дутагдлыг засаж залруулах саналыг гишүүдийн зүгээс дэвшүүлэв. Улмаар сайдаар томилох асуудлаар санал хураахад Л.Гантөмөрийг 60 гишүүний 57 буюу 95 хувь нь дэмжиж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хэвээр үлдэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Л.Гантөмөр томилогдов | ||
Үзсэн: 2102 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.