Шууд Chart

“Frozen Fever” богино хэмжээний хүүхэлдэйн кино гарна

2014-12-10 08:02:37

“Уолт Дисней Анимэйшн” кино компанийн бүтээл “Frozen” хүүхэлдэйн кино 2013 онд анх нээлтээ хийснээсээ хойш чамгүй амжилтыг гаргаад байгаа юм.

Тэгвэл энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрүүд болох Анна, Элса, Кристофф болон Олаф нар дэлгэцнээ дахин амилахаар болжээ.

“Frozen Fever” хэмээн нэрлэсэн богино хэмжээний хүүхэлдэйн кино ирэх оны гуравдугаар сарын 13-нд тус компанийн бас нэгэн шинэ бүтээл “Үнсгэлжингийн түүх”-тэй зэрэг нээлтээ хийх гэнэ.

“Frozen” хүүхэлдэйн киноны дуу 40 өөр хэл дээр орчуулагдсан Диснейн анхны бүтээл болсон төдийгүй 1.27 тэрбум ам.долларын ашиг олж, хамгийн их ашиг орлоготой хүүхэлдэйн кино болжээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Frozen Fever” богино хэмжээний хүүхэлдэйн кино гарна  
Үзсэн: 2663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй