Шууд Chart

Саалийн фермийн загвар аж ахуй байгуулахаар тохиролцлоо

2010-01-17 23:36:29

Байгуулагдаад удаагүй байгаа Хөдөө аж ахуйг шинжлэх ухааны академи хамгийн эхний  гадаад хамтын ажиллагааныхаа эх суурийг урд хөршөөсөө эхэллээ. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, ХАА-н ШУА-ийг төлөөлж, тус академийн ерөнхийлөгч, академич Б.Бямбаа, ХААИС-ийн сургалт эрхэлсэн проректор Б.Баасансүх тэргүүтэй хүмүүс Бүгд найрамдах Хятад ард улсын Хөдөө аж ахуйн сайдын урилгаар тус улсад айлчлаад саяхан ирлээ. Тэд Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн удирдлагатай уулзаж, Монгол улсад хүнсний ногоо тариалах, саалийн фермийн загвар аж ахуйг хөгжүүлж, хүнс, хөдөө аж ахуйн механикжуулах гэх мэт олон чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцон харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Загвар фермерийн аж ахуй гэдэг нь дан ганц мах, сүүний чиглэлийн үйлдвэрлэл явуулах биш түүхий эдээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхээс гадна тэжээлийн ургамал тариалан боловсруулдаг байх гэнэ. Дээрх аж ахуйн үйл ажиллагааг  Хөдөө аж ахуйн их сургууль, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академд түшиглэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хятадын шинжлэх ухааны академитай хамтран явуулах аж. 


 
     



 

Нийтэлсэн: Б.Багабанди

Саалийн фермийн загвар аж ахуй байгуулахаар тохиролцлоо  
Үзсэн: 1552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй