Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын шинэ сайд нарыг томилсон. Үдшийн 24:00 цаг хүртэл хуралдсан хуралдааны дундуур 19:00 цагийн орчимд УИХ-ын дарга З.Энхболд гарч, түүний оронд дэд дарга М.Энхболд хуралдааныг тэргүүлсэн.
Гэтэл УИХ-ын дарга Ардчилсан хувьсгалын ойд зориулсан бөхийн барилдааныг үзэхээр чуулганы хуралдааныг орхижээ. Үүнээс улбаатайгаар Засгийн газрын сайд нарыг томилохоос илүү бөхийн барилдаан үзэх нь чухал байж гэсэн явган яриа гарсан юм. Учир нь УИХ-ын гишүүн Х.Баттулга бөхийн барилдааны үеэр Их хурлын даргын зургийг дарж өөрийн твиттер хуудсандаа “Жиргээч ... З.Энхболд...бөхийн барилдаан дээр...” хэмээн нийтлэжээ.
Их хурлын дарга чуулганы хуралдааныг орхин бөхийн барилдаан үзжээ | ||
Үзсэн: 1351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.