Ангараг гараг дээр газардсан “Gale Crater” хэмээх сониуч роботын тусламжтайгаар олон сая жилийн өмнө тус гараг дээр нуур байсан гэдгийг НАСА-гийн эрдэмтэд баталжээ.
Роботын тусламжтайгаар 150 метрийн өндөртэй Шарф уулын нам дор гадаргыг судлаад гол, мөрнүүд элсэнд дарагдаж, нуур ширгэсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Бүр тодруулбал, 10 гаруй сая жилийн өмнө уул биш нуур байсан гэнэ. “Бид тунамал чулуулаг, эртний цутгаланг олсон” хэмээн судлаач Санжеев Гупта олонд мэдэгдлээ.
Ангараг гараг дээр нуур байсныг тогтоолоо | ||
Үзсэн: 1925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.