Шууд Chart

Шилдгийн шилдэг уран бүтээлч шалгарлаа

2014-12-10 09:19:58

"Virtuoso” академиас жил бүр урлагийн салбарт мэргэжлийн ур чадвараар шалгарсан, эх орондоо болон гадаадын тайзнаа амжилттай тоглосон уран бүтээлчдийг алдаршуулан нэгдсэн тоглолт хийдэг уламжлалтай.

Энэ жилийн шалгаруулалтад олон хамтлаг, дуучид оролцсон бөгөөд шилдгийн шилдгээр Морин хуурын чуулга, “Арга билэг” хамтлагийн гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж шалгарчээ.

Тэрээр энэхүү шалгаруулалтад гурав дахь удаагаа оролцож “Virtuoso уран бүтээлч”-ээр 22 насандаа ийнхүү тодорч байгаа аж.

 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шилдгийн шилдэг уран бүтээлч шалгарлаа   
Үзсэн: 1694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй