
Арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа “Ч.Сайханбилэгийн цэргүүдийн 47 хувь нь “Дан дээлтэн””, “Үйлдвэрлэгчдээ дэмжээгүй, үр дүнгүй тогтоол”, “Холдох ёсгүй “Хос”” зэрэг материалыг онцлосон байна.
“Өдрийн сонин”-ны тэргүүн нүүрт “Засгийн газрын сайд нарыг томилов”, “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” зэрэг онцлох материал нийтлэгджээ. Мөн “Арваад жил “хар”-аар амьдарсан орос эр хүн дайрч, амийг нь хохироолоо” материалыг өнөөдрийн дугаартаа онцлосон байна.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас “Ч.Сайханбилэгийн танхимын дэд сайд нар хэн бэ”, “Ардын намын сайдуудад ам сайтай байна”, “Баяр дөхөхөөр л барааны үнийг нэмдэг гаж зуршилтай болчихож” зэргийг унших боломжтой.
“Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа “Шийдлийн Засгийн газрын сайд нарыг томилов”, “Давхар дээл тайлах нь анхнаасаа жүжиг байжээ”, “Ө.Энхтүвшин: Дэлбэрэх учраас би эртхэн сануулж байна” зэргийг онцлосон байна.
“Улс төрийн тойм” сонин “Ө.Энхтүвшингийн өмнөхөө мартсан шантааж”, “М.Сономпил: Дэд сайд нарын тооны хуваарилалт маргаантай байна”, “Дэд сайдын албыг цомхотгоё”, “Элийрлийн эхний шинж”, “МАН-аар тохуурхах вий, АН-ынхан” зэргийг онцложээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “П.Хаянхярваа: Ж.Чулуун гуай өөрөө тэр чигээрээ хөгжим байсан”, “Шинэ сайд нар ийм хөрөнгө, орлоготой” зэргийг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.