
АНУ-ын конгрессын Төлөөлөгчдийн танхим Тайваньд харуулын хөлөг онгоц нийлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж байгаа мэдээлэлд Хятад улс дургүйцлээ илэрхийллээ. Хятадын Гадаад хэргийн сайд энэ талаар “АНУ Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх нь манай улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг. Тиймээс Хятад улс үүнд эсэргүүцэл илэрхийлэн, Америкийн талтай хатуу харьцах болно” гэжээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим энэ сарын 4-нд гадаадад тэнгисийн цэргийнхээ хөлөг онгоцыг худалдах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан бөгөөд Тайваньд “Перри Класс” нэрэмжит пуужин тээгч харуулын хөлөг онгоц нийлүүлэх эрхийг Ерөнхийлөгчдөө олгосон байна.
Хятад АНУ-г буруутгав | ||
Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.