Шууд Chart

Япон шинэ хориг тавилаа

2014-12-10 10:57:14

Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Японы Засгийн газар шинэ хориг тавих шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдаанаар Донецк болон Луганскийн АБНУ-тай холбоотой 26 хүн, 14 байгууллагыг багтаасан жагсаалтыг баталжээ. Тэдэнд виз олгохыг хориглож, Японд тэдний хөрөнгө илэрсэн тохиолдолд царцаах гэнэ.

Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга “Энэ хориг Донбасст болсон сонгуультай холбоотой. Гэхдээ энэ арга хэмжээ Ерөнхийлөнч В.Путины айлчлалд саад учруулахгүй” гэж мэдэгдсэн байна.  В.Путин ирэх онд Токиод айлчлах билээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Япон шинэ хориг тавилаа   
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй