Шууд Chart

Хакерууд Ким Чен Уны тухай киног гаргахгүй байхыг шаардав

2014-12-10 11:11:46

АНУ дахь “Sony pictures” компанийн цахим сүлжээнд халдсан хакерууд Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны тухай өгүүлдэг “Ярилцлага” нэртэй инээдмийн киног олон нийтэд үзүүлэхгүй байхыг шаарджээ. Кинонд хоёр сурвалжлагч Ким Чен Унтай ярилцлага хийх зөвшөөрөл авч, тэдэнд АНУ-ын Тагнуулын төв газар удирдагчийг хөнөөх даалгавар өгснөөр киноны үйл явдал цааш өрнөдөг байна. Өөрсдийгөө “Энх тайвны сахиулагчид” хэмээн нэрлэсэн хакерууд “Sony”-ийн удирдлагуудад хүргүүлсэн шаардлагадаа “Өөрсдийгөө хамгаалъя гэвэл шаардлагыг биелүүл. Алан хядлагыг дэмжиж, тус бүс нутагт энх тайвныг үгүй хийж, дайнд хүргэх аюултай энэ киног үзүүлэхээ нэн даруй зогсооцгоо” гэжээ. Одоогоор компанийн зүгээс хакеруудад ямар нэгэн хариу хүргүүлээгүй байгаа юм.

Харин үүнд Хойд Солонгосын удирдагч тайлбар өгөхдөө “Би хакеруудтай ямар ч хамааралгүй. Гэхдээ энэ киног “Доромж шинжтэй” гэж үзэж байна” гэжээ.

Жүжигчин Сет Роген, Жеймс Франко нар гол дүрийг нь бүтээсэн тус кино энэ сарын 25-наас кино театруудад цацагдах юм.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хакерууд Ким Чен Уны тухай киног гаргахгүй байхыг шаардав  
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй