
Шиньжаан Уйгарын автономит районд алан хядах ажиллагаа явуулсан найман хүнд цаазаар авах ял оноосон байна. Эдгээрээс гадна таван хүнд цаазаар авах ял өгсөн ч хүмүүжих явц нь сайн байвал хоёр жилийн дараа ялаа хөнгөрүүлэн насаар нь хорих ялаар сольж болох аж.
Эргэн сануулахад, Куньмин хотын төмөр замын өртөөн дээр энэ оны гуравдугаар сард Уйгар иргэд 29 хүний аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Тэд мөн сарын 30-нд Өрөмч хотын галт тэрэгний буудал дээр дэлбэрэлт зохион байгуулж, дараа нь хутгаар зэвсэглэн зорчигчид руу дайрч гурван хүний амийг хөнөөж, 74 хүнийг шархдуулсан юм.
Сар дараалан гарсан алан хядах ажиллагаатай холбогдуулан Хятадын эрх баригчид 2015 оны дунд хүртэл онц байдал зарласан байна.
Уйгарын найман иргэнд цаазын ял оноов | ||
Үзсэн: 1531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.