Шууд Chart

Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгох санал гаргав

2014-12-10 13:00:25

Хууль зүйн сайдыг шинээр томилохтой зэрэгцэн хуучнаар Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн барилгыг зориулалтын дагуу ашиглах асуудал УИХ-д яригдах болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн яамны харьяа тус эмнэлгийн барилгыг прокурорын ажилчдын оффисын барилга болгох шийдвэрийг анхнаасаа эсэргүүцэж байсан. Үүнийгээ илэрхийлж УИХ-аас тогтоол гаргуулах гэж хүртэл хандаж байв. Тэрбээр энэ удаад тус барилгыг хүүхдийн эмнэлэг болгох санаачилга гаргаж байгаа аж. Тиймээс энэхүү саналаа дэмжихийг Ерөнхийлөгчид бичгээр илэрхийлжээ.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгох санал гаргав   
Үзсэн: 1758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-12-10 23:39
маш зөв санаа шүү

Бидэнтэй нэгдээрэй