Шууд Chart

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг хэлэлцэв

2014-12-10 14:00:41

Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Европын Холбооноос хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт зохион байгуулагчдаас гадна тэдгээрийн харьяа байгууллагууд, Сангийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг нийгмийн түншүүд, Европын холбооны Монгол, Хятад дахь төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос 2015-2020 онуудад 8.5 сая еврогийн санхүүжилт бүхий томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Уг төсөл нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хөгжлийн стратегид оновчтой тусгах, төсөв, санхүүгийн хуваарилалт, хэрэгжүүлэгчдийн зохион байгуулалт, хяналтын системийг төгөлдөржүүлэх, ажиллах хүчний төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулах зэрэг бодлогын хүрээнд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд техник, арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг хэлэлцэв  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй