Шууд Chart

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаагийн албан хаагчдын дурсгалыг хүндэтгэх өдөр

2014-12-10 14:54:36

Өнөөдөр Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй өнө мөнхөд эргэн дурсаж санаж хүндэтгэлтэй өдөр. Цагдаагийн байгууллагын түүхийг хамтдаа бичилцэж, албан үүргээ нэр төртэй биелүүлж, мөр зэрэгцэн алхаж явсан мэргэжил нэгтэй анд нөхөд маань алтан амиа алдсан дайчин гавьяат үйлтнүүдээ дурсан санах энэ өдөрт мэхийн ёслож байна.

Энэ өдрийг анх 2007 оноос эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад алта намиа алдсан алба хаагчдаа дурсан санах өдөр болгон өдгөө 7 дахь жилдээ "Бид мартахгүй" өдөрлөгийг Монгол улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон юм.

Монгол улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 50 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан байнагэсэн судалгаа байдаг. Үүнээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэмжээнд нийт 18 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна.

Монголын цагдаагийн яруу алдар бадартугай!


Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаагийн албан хаагчдын дурсгалыг хүндэтгэх өдөр  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй