Шууд Chart

Ажилгүй иргэдийг цалинжуулж, малчдад туслуулна

2010-01-17 23:41:46

                     

Г.Гэрэл

     Орон нутагт цаг агаарын байдал хүндэрч зуд болж байгаатай холбогдуулж, өвс тэжээл ачиж буулгах, малын хашаа, хороо дулаалах, зам, даваа гүвээ цэвэрлэх ажилд ажилгүй иргэдийг дайчилж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас цалинжуулахаар болжээ. Түүнчлэн малчдад хандив, тусламж үзүүлэх ажлыг хариуцсан салбар байгууллага, хамт олны хүрээнд зохион байгуулах, хөдөө орон нутгийн ажилгүй иргэдийг дайчлан туслах малчнаар ажиллуулахыг НХХ-ийн сайд Т.Ганди холбогдох газруудад үүрэг болгожээ.  Сайд Улсын онцгой комиссоос нийт ард түмэнд хандаж гаргасан уриалгыг дэмжиж ажиллахыг яам, харъяа агентлаг, төслийн удирдлагуудад даалгалаа.

     Мөн орон гэргүй, хараа хяналтгүй тэнэмэл иргэд, хүүхэд, эмзэг бүлгийн иргэдийг дулаан өвөлжүүлэх, тэднийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хангах  талаар шат дараатай арга хэмжээ авах гэнэ. Гудамжны хальтиргаа, гулгааг багасгах, иргэдийг унаж бэртэхээс сэргийлэх үүднээс байгууллагынхаа ойролцоох нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх ажлыг зохион байгуулахыг бүх албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриалсан байна.

 

 

 

           

 

 

 

           

 

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Ажилгүй иргэдийг цалинжуулж, малчдад туслуулна  
Үзсэн: 1392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй