Шууд Chart

Автобусанд дайруулж амиа алджээ

2014-12-10 15:39:51

Улаанхуаран-Мах импексийн чиглэлд зорчигч тээвэрлэж явсан том оврын автобусанд дайруулсан хүн газар дээрээ нас баржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “Жоби-72 төв”-ийн ойролцоо нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байсан том оврын автобусны жолооч нэгэн явган зорчигчийг дайрсан байна. Одоогийн байдлаар цагдаа нар ослын газарт ажиллаж буй бөгөөд ослын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Автобусанд дайруулж амиа алджээ  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй