Шууд Chart

"Увс Эрдэнэдрийлинг Ригс" өнөө орой анхны тоглолтоо хийнэ

2014-12-10 16:50:58

Супер лигийн тоглолтууд ид ширүүн өрсөлдөөн дунд өрнөж байна. Даваа гарагийн тоглолтод "Ханталст Ирвэсүүд" vs "Алянс тэх Харцагууд" баг үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгтээ хүргэсэн тоглолтыг үзүүлсэн.

Өнөө орой "Аравтууд" багийг хожиж лигийн анхны тоглолтоо хийсэн "Сентозагийн Арслангууд" vs "Гэгээн Хангай Лидер багууд өрсөлдөнө. Хэдий бүрэлдэхүүн, бэлтгэлжилт сайтай байгаа ч нэг л хожлыг аваад байгаа багуудын байдлаас харахад лигт нэг хожил ямар үнэ цэнэтэйг харуулж байгаа юм. Учир нь гуравдугаар тойргийн төгсгөлд "плэйофф"-ын байрлалын төлөө өрсөлдөөнд нэг хожил ч үнэтэй.

Энэ жилийн хувьд анх удаагаа "плэйофф"-т найман баг өрсөлдөнө. Багуудын эхний зорилго бол "плэйофф"-ын байрлалын төлөөх тэмцэл юм. Хэдий олон баг "плэйофф"-т орж байгаа нь багуудад боломж хялбар олгож байгаа мэт харагдавч хүч тэнцүү багуудын хувьд "плэйофф"-ын байрлалын төлөөх тэмцэл нэгдүгээр тойргоос л эхэлж байна.

Хоёр дахь тоглолт үзэгчдийн хүсэн хүлээсэн багуудын нэг "Увс Эрдэнэдрийлинг Ригс" баг, Төв аймгийн "Төв ургац" багууд өрсөлдөнө. "Эрдэнэдрийлинг Ригс"-ийн бүрэлдэхүүнд шигшээ багийн холбон тоглогч ОУХМ М.Бадрах нэгдсэн ба түүнийг "Ригс"-ийн хувцастай талбай дээр тоглохыг харах эхний өдөр. Тэдэнд лигийн шилдэг төвийн тоглогч ОУХМ Б.Өрнүүнбилэг, өнгөрсөн улирлын "амжилт нь ахисан тоглогчийн шагналт" Г.Нямбаяр зэрэг тоглогчид бий.

Тэдний өрсөлдөгч "Спрайт супер лигийн аварга", "Үндэсний супер лиг"-т дэвших эрх авсан Төв аймгийн "Төв Ургацчууд" лигт гурван тоглолт хийн 3:0 гэсэн амжилтаар лигийг итгэл төгс тэргүүлж байна. Лигт хялбар хожил гэж үгүй, хожлын төлөөх тэмцэл ширүүссээр... 

Харин өнөө орой болох өөр нэг өрсөлдөөнт тоглолт бол эмэгтэй супер лигийн "Таван дохио" Vs "Шаркс" багууд өрсөлдөнө.

Багуудын амжилт

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Увс Эрдэнэдрийлинг Ригс" өнөө орой анхны тоглолтоо хийнэ  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй