Шийдлийн Засгийн газрын анхны хуралдаан яг одоо үргэлжилж байна. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулснаас хойш анх удаа хууль эрхзүйн чадамжтай, бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдах уг хуралдаанаар шинэ Засгийн газар дараах асуудлыг хэлэлцэж байгаа аж.
-Хөрөнгө гаргах тухай
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцох тухай
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн АПЕК-ийн Дээд түвшний уулзалтад оролцсон дүнгийн тухай
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн тухай
- Гарын үсэг зурах эрх олгох тухай
- Хүүхдийн эмнэлэг байгуулах тухай
Мөн нууцын зэрэглэлтэй хэд хэдэн асуудлыг хэлэлцэх бөгөөд Шадар сайд У.Хүрэлсүх Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг танилцуулах аж. Түүнчлэн Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын 2014 оны 214 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын тухай, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай тус тус танилцуулга хийх гэнэ.
Засгийн газар хуралдаж байна | ||
Үзсэн: 1970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.