![](/uploads/201412/news/thumb/07ef572f6b15f2640c566b47effec755_x3.jpg)
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг хээл хахууль авсан хэргээр ФИФА-гаас хориг тавьсан. Тэрээр өнөөдрийг хүртэл олны нүднээс нуугдсан хэвээр байна. Харин одоогоор Хөлбөмбөгийн холбоог ерөнхийлөгчийн зөвлөх, холбооны УЗГ байсан А.Ганбаатар тэргүүлж байна.
Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Б.Ганболдын гэргий Л.Маяа Монголын хөлбөмбөгийн холбооны гадаад харилцааны захирлын алба хашдаг байсан ба ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ МХБХ-нд гаргажээ.
Тэрээр ээлжит хурлуудад очиж хэрүүл маргаан тарьж, орон нутгийн хөлбөмбөгийн холбоо руу албан бичиг явуулсаар өдий хүрсэн байна. Олон улсад бол шийтгэл хүлээсэн хүний гэр бүл, үр хүүхэд, үр хүүхдийн үр хүүхэд, ойр дотныхны эрхийг хүртэл тодорхой хугацаагаар хасдаг дүрэм журамтай. Гэвч одоо мөрдөгдөж буй хөлбөмбөгийн холбооны дүрмээр түүнд хариуцлага тооцож чадахгүй байсан юм. Монголын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар түүнийг ажлаас нь чөлөөлж гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн С.Монголжингоог Л.Маяагийн оронд түр үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулахаар болжээ.
МХБХ-ны гадаад харилцааны захирал ажлаа өглөө | ||
Үзсэн: 1943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.